Хятад болон Орос хоорондын худалдааны эргэлт энэ онд 100 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна гэж Хятад улсын Худалдааны яам мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
 
Хятад улсын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Хятад-Оросын худалдааны эргэлт энэ оны нэгдүгээр улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 орчим хувиар нэмэгдсэн байна.
 
Хятад улс нь найм дахь жилдээ Оросын худаладааны хамгийн том түнш хэвээр байгаа бөгөөд хоёр талын худалдааны эргэлт өнгөрсөн онд өмнөх оныхоосоо 20.8 хувиар нэмэгдэн 84 тэрбум ам.долларт хүрсэн аж.

Мөн Орос дахь Хятадын шууд хөрөнгө оруулалт 2017 онд 72 хувиар өсөн 2.22 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг