Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэдШри-Ланкаулс даяар дэгдсэн хүчтэй салхи болон аадар бороонд 10 мянга гаруй нэрвэгдсэний зэрэгцээ 4 хүн амиа алдсан тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас даваа гарагт мэдээлэв.

“Хүчтэй аадар борооны улмаас Бадулла, Калутара, Галле болон Кегалле хотод үерийн гамшиг нүүрлэж, олон мянган хүнийг түр хоргодох байр руу нүүлгэн шилжүүлсэн” гэж Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын хэвлэлийн албаны төлөөлөгч Прадееп Кодиппили мэдэгджээ.

Даваа гарагийн өглөөний байдлаар үерийн усны түвшин багассан хэдий ч зарим нутагт энэ долоо хоногийн турш хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тухай цаг агаарын сүүлийн үеийн мэдээнд тэмдэглэсэн байна.

“Шри-Ланка улсын хойд, баруун болон зүүн нутгийн мужуудад унах хур тунадасны хэмжээ 100 мм хүрэх төлөвтэй байна. Тус бүс нутгийн ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэж цаг уурын газраас мэдээлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг