Мехико хотод хүчтэй аадар бороо орсны улмаас 2 хүн амиа алдаж, 135 орон байр сүйдсэн гэж Мексикийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт мэдээлэв.

Лхагва гарагийн шөнө ер бусын хүчтэй аадар бороо 40 минут гаруй үргэлжлэн орсны улмаас Чимальуаканд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн амь үрэгдсэн байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, амиа алдсан эмэгтэй 10 настай хүүгийн хамт алхаж явах үед хүчтэй үер тэднийг хаман урссан ба тэднийг аврахыг оролдсон нэгэн эрэгтэй мөн үерийн усанд хөл алджээ.

Хүчтэй бороо нь нийслэл хотыг хүрээлсэн голын усны түвшинг ихээхэн нэмэгдүүлсэн нь олон тооны тээврийн хэрэгсэл урсахад хүргэсэн байна гэж Мексикийн засаг захиргаанаас гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ. Мөн цэргийн албан хаагчид, гал сөнөөгчид, цагдаа нар хийгээд засгийн газрын ажилтнууд үерийн усанд автсан байшин барилгуудаас усыг шахан гаргахад гар бие оролцон ажиллаж байгаа юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг