Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас худалдаа, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд "Хүчит шонхор" ХХК-нд хяналт шалгалт хийжээ. 

Шалгалтын явцад "Хүчит шонхор" ХХК нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдөөгүй, ажил албан тушаалын жагсаалт гаргаагүй зэрэг зөрчилтэй байна. 

Улсын байцаагчид "Хүчит шонхор" ХХК-нд 5 заалттай хугацаатай албан шаардлага хүргүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зөвлөгөө өгчээ.

Эх сурвалж: НМХГ