Хү хамтлагийн анхны цомог "Гэрэг" борлуулалтаараа Billboard-ийг тэргүүлсэн байна. Мөн Английн ТОП 100 чартад багтсан хамгийн анхны монгол хамтлаг болж чадлаа.

Тус хамтлаг Хойд Америкт аялан тоглолтоо хийж,  Чикагод болдог RIOT фестивальд оролцох гээд тоглолтын шахуу хөтөлбөртэй яваа аж. Хамгийн сүүлд Канадын Монреал хотноо тоглолтоо хийсэн юм. Энэхүү аялан тоглолт нь арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт дөрвөн сарын хугацаанд 53 хотоор аялан тоглох гэнэ.

Сонирхуулахад Хү хамтлагийн имиж болсон хувцасыг загвар зохион бүтээгч Ариуна Сури бүтээсэн бөгөөд фэнүүдийнх нь анхаарлыг хамгийн их татдаг гэнэ.

Hu хамтлагийн дууг эндээс сонсоно уу