Хавдар судлалын үндэсний төвийн автомашины зогсоол, гадна талбайн тохижилтын ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өглөө. 

Тохижилтын ажлын хүрээнд 11000 ам метр асфальтан хучилт бүхий зам талбай, 240 авто машины зогсоол байгуулж, 700 ам метр явган зам тавьж сул шороон хөрсийг хатуу хучилттай болгож, 139 ш том оврын нарс мод, 64 ш гацуур мод, 5000 ш бут сөөг тарьж, 1500 ам метр зүлэгт талбай бий болгож ногоон байгууламжийн эзлэх хувийг нэмэгдүүлж,  58 ш гэрэлтүүлгийг хийж, орц гарцыг шийдвэрлэж нэг байсныг 3 болгон нэмэгдүүлсэн байна. 

Хавдар судлалын үндэсний төвийн зам талбайн тохижилтын ажлыг УБЗАА, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Эм Эн Ай Жей” ХХК хийж гүйцэтгэжээ.