Аргын тооллын хоёрдугаар сарын 25, Ангараг гараг. Билгийн тооллын 2. Шувуун хушуут одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана.

Тухайн өдөр бар, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс болон зээл авах, андгай тангараг, гэрээ хэлцэл буцаахад сайн. Нүүдэл суудал, хэрүү тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. 

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохилтой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.