УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Тус шүүх хурал өнгөрсөн 8 дугаар сарын 17-нд болохоор товлогдсон ч хохирогч Ч.Наранзаяа нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй болсноос 7 хоногоор хойшлогдсон.
Улмаар тус сарын 24-нд шүүх хуралдаан дахин хаалттай эхэлсэн ч хариуцагчийн буюу Д.Гантулгын талаас хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьснаар шүүх хурал мөн хойшлогдсон юм.
Ингэснээр тус хэргийн шүүх хурал өнөөдөр болохоор товлогдсон.