Олон БНАСАУ 2032 оны Зуны олимпийн наадмыг хамтран зохион байгуулах хүсэлтийг Олон улсын олимпийн хороонд албан ёсоор гаргахаар тохиролцсон байна.

Уг шийдвэрийг баасан гарагт БНАСАУ-ын хилийн сууринд уулзсан хоёр талын төлөөлөгчид гаргажээ. Наадмыг зохион байгуулах хүсэлт гаргах нь хоёр Солонгосын хувьд спортын салбарт хийж буй хамгийн том хамтын ажиллагаа болох юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард хоёр Солонгосын тамирчид Пёнчаны өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд хамт жагссан бөгөөд эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд хоёр улсын нэгдсэн баг тамирчид оролцсон билээ. 

Үүний дараа Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах БНАСАУ-ын удирдагчтай уулзаж, цаашид олимпийн наадмуудад оролцох талаар ярилцсан байна. Харин есдүгээр сард Т.Бах БНСУ-ын ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Олимпийн наадмыг хамтран байгуулах төлөвлөгөөний талаар түүнд хэлжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг