Индонезид өчигдөр нээлтээ хийсэн Азийн наадамд Умард болон Өмнөд Солонгос нэгдэн оролцож буйгаараа онцлог болж байна.

Наадмын нээлтийн ажиллагааны үеэр хоёр Солонгосын нэгдсэн баг ордон руу орж ирэх үед тэднийг “Солонгос” хэмээн зарлав.

Өмнөд болон Умард Солонгосын хөл бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн хоёр тамирчин Солонгосын хойгийн газрын зургийг дүрсэлсэн “нэгдлийн далбаа”-г барьжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ли Нак Ён болон Умард Солонгосын Ерөнхий сайдын орлогч Ри Рён Нам нар нээлтийн арга хэмжээнд оролцжээ. Нэгдсэн тамирчдыг ордонд орж ирэх үеэр тэд гар гараа барин хамт зогсож байв.

Энэ удаагийн Азийн наадамд зориулж хоёр Солонгос спортын гурван төрөлд хамтарсан баг бүрдүүлсний нэг нь сагсан бөмбөгийн эмэгтэй баг юм.

Хоёр Солонгосын нэгдсэн баг бүрэлдэхүүн спортын 11 төрөлд хүч үзнэ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг