БНСУ болон БНАСАУ хоёр талын цэргийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх замаар Солонгосын хойгийн нөхцөл байдлыг намжааж эхэллээ.

Өнгөрсөн есдүгээр сард БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар уулзаж, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг даамжруулж, санамсаргүй мөргөлдөөн гаргаж болзошгүй цэргийн дайсагнасан үйл ажиллагааг зогсоохоор тохиролцсон билээ.

Харин пүрэв гарагт хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсээс 5 км-ын зайд их бууны сургуулилт хийхийг зогсоох арга хэмжээг талууд авсан байна.

Үүний зэрэгцээ талууд хойгийн баруун болон зүүн усанд цэрэггүй бүс байгуулж, эргийн дагуу байрлуулсан их буунуудыг халхалжээ. Мөн цэрэггүй бүсийн зурвасаас 40 км хүртэлх зайд нислэг үйлдэхгүй байх арга хэмжээг талууд хэрэгжүүлж эхэлсэн байна.

Пүрэв гарагт Мүн Жэ Ин Үндэсний ассамблейн хуралдааны үеэр мэдэгдэл хийхдээ, Солонгосын хойгт цэргийн мөргөлдөөн гарахгүй байх нөхцөл бололцоог бүрэн хангасан гэж хэлжээ.

Гэвч энэ хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр тагнуулын онгоц болон цэргийн албан хаагчдыг бэлтгэх үйл ажиллагаа хязгаарлагдаж байгаагийн зэрэгцээ үндэсний батлан хамгаалах чадавхыг сулруулж байна БНСУ-ын албаны хүмүүс шүүмжилжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK