АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгос Ким Жон Уны бодлогыг баримталбал удаан төвөг удахгүй гэлээ. Тэрбээр твиттер хуудастаа “Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо хэрэв Бяцхан пуужингийн залуугийн бодлогыг дэмжсээр байвал ирээдүйгүй шүү” хэмээсэн байна. 

Ноён Ли НҮБ-ын Ерөнхий ассемблейн хурлын үеэр Дональд Трамп удирдагчийг нь “Пуужинчин залуу” хэмээж Хойд Солонгосын нэр хүндийг гутаасан хэмээн шүүмжилсний дараахан ийнхүү жиргэжээ. Хоёр орны үгэн дайн эрчээ авсаар буй. Өнгөрсөн баасан гарагт ноён Ким Америкийн эсрэг түүхэнд байгаагүй хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Дашрамд, Гадаад хэргийн сайд Номхойн далайд устөрөгчийн бөмбөгийн туршилт хийж магадгүй гэсэн байна.