Индонезид хоёр нүүртэй хүүхэд төрсөн тухай “Daily Mail” сонин мэдээлэв.

Индонезийн Батам хотод төрсөн хоёр нүүртэй хүү Гиман Эндика нь хоёр сартай аж. Ихэр хүүхдүүдийн нэг нь эхийнхээ хэвлээд бүрэн бойжиж чадаагүйн улмаас Гиман Эндика бие махбодийн хувьд хэвийн хэдий ч толгойн гажигтай төржээ.

Ийм төрлийн эмгэг нь 250 мянгад нэг тохиолддог байна. Нэг толгойд хоёр тархи байх  нь илүүдэл шингэн хуримтлуулах бөгөөд энэ нь нярайн амь насанд аюултай юм. Тэрбээр хагалгаа хийлгэх шаардлагатай бөгөөд ингэхдээ түүний нэг тархи, нүүр болон гавлын ясны хэсгүүдийг авах шаардлагатай болох аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг