БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайд Ли Көцян ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзлаа. Хятадын нийслэл Бээжинд уулзахдаа тэд хоёр орны хамтын ажиллагааг дээшлүүлж, харилцаагаа бататгах асуудлаар хэлэлцсэн гэж Синьхуа агентлаг дамжуулав. 

Хятадын Коммунист намын XIX дэх их хурал болж Улс төрийн товчооны таван гишүүнийг сонгосон. Үүнээс хойш төрийн томоохон айлчлал хийж буй анхны хүн ноён Медведев боллоо. Ноён Ли энэ явдал Хятад, Оросын эв найрамдалт, ойр харилцааны илрэл хэмээн цохон тэмдэглэсэн. 

Ли Көцян “Хятад улс Ерөнхий сайд нарын ээлжит уулзалтаар дажуулан Орос улстай итгэлцэл, хамтын ажиллагаа, харилцан ашигаа нэмэгдүүлж, зорилго төлөвлөгөөгөө ажил хэрэг болгоно” гэжээ. 

Хятад улс ил тод байдлаа нэмэгдүүлж, чиглүүлэх шинэ хүч төлөвлөж, дэлхийн улс орнуудтай хөгжлийн боломжоо хуваалцах юм байна. Ноён Ли XIX дэх намын их хурлын талаар ноён Медведевт товч мэдээлэл өгчээ. Ерөнхий сайд Медведев дахин сонгогдсон амжилтыг нь сайшаагаад ОХУ, БНХАУ-ын харилцаа өндөр түвшинд байгаа, хамтын ирээдүйгээ харж байгааг илтгэв.

Медведевийн айлчлал энэ пүрэв гарагаар өндөрлөх юм.