Энэтхэгийн зүүн хойгт байрладаг цэцэрлэгт хүрээлэн үерт автаж, ховор төрлийн хирснүүд үхжээ. Багадаа ховор зүйлийн 8 хирс, 100 гаруй зэрлэг амьтад үхсэн хэмээн тус хүрээлэнгийн удирдлагууд мэдэгдсэн байна.

Ассам мужийн Казиранга цэцэрлэгт хүрээлэн нь энэ зууны эхээр устах аюулд орсон ганц эвэрт хирсийг олноор нутагшуулсан газар юм. Гэвч энэ жилийн муссон борооны улмаас цэцэрлэгт хүрээлэнгийн 85 хувь нь усанд автжээ.

Getty Images

Үерийн улмаас 200 гаруй хүн амиа алдаж, Ассам, Непал, Бангладешийн хэдэн сая иргэн орох оронгүй болжээ. Үерт автсан Казиранга нь Юнэскогийн Дэлхийн өв соёлын хүрээлэн бөгөөд 2400 орчим ганц эвэрт хирсний оромж юм. 

Хүрээлэнгийн удирдлагуудын хэлснээр нийт 8 ганц эвэрт хирс ойрын үед орсон бороонд живж үхсэн бөгөөд хэд хэдэн хирс өнгөрөгч саруудад байгалийн шалгарлаар үхжээ.

Түүнчлэн хэдэн арван буга, бух, үхэр зараа живж болон үерийн уснаас даажихдаа машинд мөргүүлсэн үхсэн байна. 


Эх сурвалж: BBC