Албан ёсны зөвшөөрөлгүйгээр зэрлэг амьтдын эд эрхтэн болон нэн ховор ургамлыг хөдөө орон нутгаас тээвэрлэн ирж,борлуулах явдал байсаар байгаа тул холбогдох газрууд хамтран хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлжээ.

Зэрлэг амьтны гаралтай түүхий эд буюу арьс, шир, эд эрхтэн болон ховор ургамлын хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор уг ажлыг эрчимжүүлж байгаа тул иргэд олон нийт худалдан авахгүй байхыг албаныхан сануулж байна.

Хүний буруутай үйл ажиллагааны улмаас биологийн олон янз байдалд үзүүлэх сөрөг нөлөө жилээс жилд нэмэгджээ. Манай улсын тухайд нэн ховор, ховор амьтдын гаралтай бүтээгдэхүүнээр бэлэг дурсгалын зүйл хийж гадны жуулчдад худалдах явдал түгээмэл байдаг байна. 

2018 оноос эхлэн гадаадын жуулчид олноор үйлчлүүлдэг худалдааны төв, бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд зөрчлөө арилгах чиглэл өгч ирсэн байна. Энэ удаагийн шалгалтыг цаашид эрчимжүүлнэ гэдгээ албаныхан онцолж байна.

Хэрэв та энэ энэ төрлийн барааг худалдах гэж байгааг мэдвэл Мөрдөн байцаах албаны 9717-7000, Нийслэлийн Байгаль орчны газрын 318003 утсанд мэдээлж иргэний үүргээ биелүүлээрэй.