Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй 2 тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа. 

Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай,  эрэгтэй, “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр” оноштойгоор биеийн байдал хүнд байгаа юм. Мөн түүний дүү16 настай, эрэгтэй хүүхэд Цэцэг суманд  “тарваган тахлын булчирхайн хэлбэр” оноштойгоор сумын эрүүл мэндийн төвд байна гэж ЭМЯ мэдээллээ

Эдгээр хүмүүсийн 1-р хавьтлын 146 хүнийг тусгаарлаж тусгаарлаж, хяналтад авсан байна.

Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд, Баян-Өлгий аймгийн зоонозын төвийн мэргэжлийн багууд ажиллаж голомтыг цомхтгох арга хэмжээ авч байна.

Монгол орны 17 аймгийн 137 сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомт оршдог. 1928-2018 оны хооронд нийт 16 аймгийн 112 суманд 692 хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 513 нас барсан гэдгийг ЗӨСҮТ мэдээлэв.