Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Гүн зуух” гэдэг газар “Ярант” олон улсын боомтоос тус аймгийн Булган сумын чиглэлд явж байсан автобус шатсан байна. Дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги өчигдөр 19:30 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 26 км замыг туулан 19:56 цагт очиж, 34 минут ажиллаж унтраасан талаар ОБЕГ мэдээллээ. Мөн “Байшинт Ямаан-Ус” ХХК-ийн эзэмшлийн “Даевоо” загварын том оврын автобусаар 35 зорчигчийг Булган суманд хүргэсэн байна.