Шүүдэр продакшны 2 дахь түүхэн сэдэвт кино төсөл "Хотулун гүнж" УСК анхны тизерээ цацлаа. Өрнө дорны түүхэнд мөнхөрсөн бөх гүнж Хотулуны дүрд жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа аж. М.Цэрэндолгор ОХУ-д Театр урлагийн дээд сургуулийг /ГИТИС/ жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд оюутан байхдаа Г.Ундармаагийн "Тютю" кинонд тоглосон. Сүүлд Боловсрол телевизийн "Яг түүн шиг" шоунд оролцсоноор нь хүмүүс сайн мэднэ

"Хотулун гүнж" киноны ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг ажиллаж байна.

 "Хотулун гүнж" УСК нь нээлтээсээ жилийн өмнө тизерээ цацаж буйгаараа онцлог юм. Тизерийн хөгжмийг Г.Даваахүү бичсэн агаад, кино "Монгол мохошгүй" гэсэн уриатай ажээ.

Зураг авалт нь талдаө орж байгаа тулаант төрлийн энэ кино 2021 оны 11 сард нээлтээ хийхээр товложээ.