Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хотын төвийг ирэх 8 дугаар сараас “A, B, C” гэсэн гурван бүсчлэлд хуваах шийдвэр гаргаад буй.

Хотын төвийн A, B бүсчлэлд багтаж байгаа газруудад өнөөдрийн байдлаар нийт 2382 машины зөвшөөрөлтэй зогсоол, зөвшөөрөлгүй буюу байгууллагууд өөрсдөө хаасан 5330 машины зогсоол байна. Шинээр 7384 машины зогсоол гаргахаар судалж буй бөгөөд ингэснээр нийт 15696 машины зогсоолыг бий болгох аж.

Энэ талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.ЭнхтөрБид энэ зогсоолуудыг бүгдийг нь төлбөртэй болгоно. Авто машины зогсоол дээр зогсох машинуудад шинэ журам үйлчилж эхэлнэ. Төр захиргааны болон худалдаа үйлчилгээний байгууллагын ажилчид ажлынхаа ойр орчмын зогсоол дээр өдөржин машинаа байрлуулдаг. Үйлчлүүлэхээр ирсэн иргэдэд зогсоол олддогггүй. 

Зогсоол хайж байгаа жолооч нар дунджаар 500 м замыг 30 минутад маш бага хурдтай явж өнгөрүүлдэг. Энэ нь түгжрэл үүсэх шалтгааныг 15 хувиар нэмэгдүүлдэг. Хотын төвд байгаа нэг зогсоолыг жишээ аваад бүтэн өдөр тандаж үзэхэд 70 орчим машинаас 10 удаагийн сэлгэлт л хийгдэж байна. Бусад нь өглөө ирээд орой болтол ямар ч хөдөлгөөнгүй зогсож байгаа юм” хэмээн энэ сарын 23-нд мэдээллэсэн юм.