НИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаараа Хотын даргыг сонгох НИТХ-ын ээлжит бус хуралдааны хугацааг товлолоо.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар Хотын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалт явуулахад НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун олонхын санал авч сонгогдсон.

Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг хотын дарга болгохоос татгалзаж буйгаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдэгдсэн юм.  

Тиймээс холбогдох хуулийн дагуу НИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулж нийслэлийн Засаг даргаа томилох үүрэгтэй. Энэ хүрээнд тэргүүлэгчид хуралдаж нийслэлийн засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг энэ сарын 26-ны өдрийн мягмар гарагт хуралдуулахаар товлов.