Хотын даргыг огцруулах эсэхийг шийдэх НИТХ-ын хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхлэх товтой байсан ч ирц бүрдээгүйн улмаас хуралдааныг 15:30 минут болтол хойшлуулсан билээ.

Хуралдаан үдээс хойш товын дагуу эхэлсэн боловч НИТХ  дахь АН-ын бүлэг Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах асуудалд завсарлага авлаа. Учир нь Хотын даргыг огцруулах санал оруулж ирсэн Ерөнхий сайдыг НИТХ-ын хуралд ирж асуудлаа танилцуулах ёстой гэж үзжээ. 

Тиймээс хурлыг 17:30 цаг хүртэл завсарлууллаа.