Хотын даргыг сонгох нууц санал хураалт дуусаж, тооллогын комисс дүнг танилцууллаа.

Саналын дүнгээр НИТХ-ын хуралдаанд оролцсон 44 төлөөлөгчийн 25 нь буюу 56,8 хувь нь С.Амарсайханыг дэмжлээ. Ингэснээр нь НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар С.Амарсайхан Хотын даргаар сонгогдов.

Түүнтэй өрсөлдсөн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг 19 төлөөлөгч дэмжиж санал өгсөн байна.

Санал хураалт болон хуралдааны явцыг дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна.