Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр Хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай захирамж гаргаж, өнөөдрийн 08.00-22.00 цагийн хооронд Улаанбаатарт архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

Тодруулбал, тус захирамжид “Холбогдох хууль тогтоомж, стандартын биелэлт, тохижилт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах чиглэлээр худалдаа, үйлчилгээний газруудад хийсэн аттестатчиллын шалгалтын мөрөөр гүйцэтгэлийн хяналт хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албанынханд үүрэг болгосугай” гэжээ.

Хотын даргын захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.