МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хариуцлага тооцох асуудлыг хэлэлцжээ. 

Ингэснээр Хотын дарга С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Мөн Б.Батзоригийн оронд ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг дэвшүүлэхээр болоод буй юм.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өнөө өглөө Төрийн ордонд мэдэгдэл хийж, УИХ дарга, Ерөнхий сайд нарт ЖДҮ-тэй холбоотой асуудлаар шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн.

Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хуралдаан зарлан хуралдсан юм. Хуралдаан өдөржин үргэлжилсэн бөгөөд яг одоо завсарласан байна.

18.00 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар тогтжээ.