Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр албан тоото захирамж гаргаж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 191 м2 газрын эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгож, орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу иргэд амарч зугаалах нөхцлийг хангасан бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг холбогдох мэргэжилтнүүдэд даалгажээ.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай тус захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.