Нийслэлийн Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Тус зөвлөгөөний үеэр Хотын дарга С.Амарсайхан Туул голын тусгай хамгаалалттай газар үйл ажиллагаа явуулж буй зарим компанийн үйл ажиллагааг цуцлах үүрэг өглөө. Тухайлбал, Туул голын эрэг дагуух 2 га газрын бургасыг сүйтгэсэн "Зүүнбаян Рефайнери" ХХК-ийн үйл ажиллагааг цуцлахыг үүрэгдсэн байна. Энэ нь С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын компани юм.

Тодруулбал Хотын дарга С.Амарсайхан зөвлөгөөний үеэр "Туул голын онцгой хамгаалалттай газрын бүсэд олгосон газрын эрхийг цуцлахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд, уг бүсэд олгогдсон газар ямар нэгэн барилга байгууламж барихгүй байхыг Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт, усны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж, үзлэг шалгалт хийхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгаж байна. Энэ үүрэг даалгаврыг биелүүлэх хэрэгтэй. 

Зохих зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил хийж, Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж, мод бутыг устгаж буй "Идэр интернэйшнл" ХХК үйл ажиллагааг зогсоо. Мөн "Зүүнбаян Рефайнери" ХХК-ын үйл ажиллагааг /хэрвээ барилгын ажил явагдаж буй бол хууль шүүхийн байгууллагаар эцэслэн шийдэгдэх хүртэл/ зогсоохыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт үүрэг болгож байна. Эдгээр арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүл, хяналт тавьж ажилла" хэмээлээ.