"Сайн маргаан", "муу маргаан" хоёрын хооронд асар том ялгаа бий. Сайн нь таны харилцаанд ашигтай гэдгийг үргэлж санах нь чухал юм.

Маргааныг бүтээмжтэй хэлэлцүүлэг болгон хувиргахын тулд дараах хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

  • Бие биенээ хүндэл. Та хоёр хоёулаа өөр өөрийн сул талуудтай хүмүүс юм. Тиймээс бие биенийхээ сул талыг нь хөндөж гомдоохгүй байх хэрэгтэй.


  • Уучлалт гуй. Хэрэв таны буруу байсан бол уучлаарай гэж хэлээрэй. Энэ жижиг алхам нь таныг сул дорой харагдуулахгүй. Харин эсрэгээрээ байдлыг хурцдахаас сэргийлдэг.

  • Сэдвээсээ гажихгүй байх. Өөрийн өмнөх харилцааны туршлага эсвэл таны хамтрагчынхаа өмнөх харилцааны алдааны талаар дурьдах хэрэггүй. Ярих зүйл гэж байна, өнгөрсөн амьдрал болон алдаа дутагдалыг дахин сануулах нь сэдвээсээ гажин маргааныг буруу зүгт хөтлөнө.


  • Гуравдагч этгээдэд бүү ханд. Найз нөхөд, хамаатан садангаа маргаанд татан оролцуулах нь бусдаас хамааралтай мэт мэдрэмжийг бий болгодог тул хэн нэгэнд хандахаас өмнө асуудлыг шийдэх хамгийн сайн арга замыг эрэлхийлээрэй.


  • Маргааныг сайнаар төгсгөх хэрэгтэй. Маргалдсан ч гэсэн маргааныг эерэгээр төгсгөх нь чухал. Маргаан нь заавал ялах, ялагдахын нэр биш бөгөөд бие биедээ харилцан буулт хийж, асуудлыг шийдэх нь харилцааг улам бат бөх болгодог.


Эх сурвалж: brightside.me