ЗХЖШ-ын орлогч дарга асан хошууч генерал Б.Баярмагнай “Монголын Үндэсний фронт"-ын зохион байгуулж, баасан гарагт Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан билээ.

Ард түмнийхээ төлөө үйл хэргээсээ буцахгүй хэмээн мэдэгдэж байсан тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа  "Миний бие ар гэрийн шалтгаанаар Монголын Үндэсний Фронтын ажлаас удаан хугацаагаар хөндийрч байгааг үүгээр мэдэгдье. МҮФ-ыг Монголын төр, ард иргэд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл хэмжээнд цуг явсан фронтын нөхөддөө баярлалаа" хэмээн мэдэгджээ.

Яг ямар шалтгаанаа дурдаагүй ч мөрдэс нэгтнүүд төдийгүй олон түмнээс явуургүй улс төр хийлээ хэмээх шүүмжлэлийг чамгүй амссан тэрбээр ийнхүү эсэргүүцлээ зогсоов. Өмнө нь генерал Б.Баярмагнай  Хөдөлмөрийн Үндэсний намд элссэн ч төд удалгүй гарсан байдаг.

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө ийнхүү бичиж байсан билээ.

Өнгөрсөн 1992 оноос ээлжлэн төрийн эрх мэдлийг тасралтгүй барьсан МАН, АН болон түүнд үүрлэсэн төрийн өндөр албан тушаалтнууд нь өмч хувьчлал нэрээр эдийн засаг, санхүү банкны системийг эвдэн, аж үйлдвэрийг бүрэн нурааж, улс орныг дампуурлын ирмэгт авчран, санхүүгийн системийг цөөн хэдэн хүний гарт атгуулж, улмаар 2000 онд Үндсэн хуульд дордуулсан 7 нэмэлт өөрчлөлтийг хууль зөрчин оруулж, Үндсэн хуулийн үзэл санааг үгүй хийсэн. Тэд төрийн нэр барин түмний хөрөнгөнөөс юу таарснаа идэх, хувьдаа завших бололцоог нээж, хууль, шүүхийн байгууллагын хараат бус байдлыг алдагдуулан, хөөн хэлэлцэх хугацаагаар сэжиглэгдэн мөрдөгдөж байгаа этгээдүүдэд ял завших боломж олгож, хууль цаазат төрийн тухай ойлголтыг мартагдуулан, шударга бус шүүхийн тогтолцоог бий болгож, хууль хүчний байгууллагуудыг улс төржүүлэн, баялгийн шударга бус хуваарилалтыг бий болгож, улс төрчид улс төрийн үлэмж хэмжээний авлигачдаа томилдог гажиг тогтолцоог цэцэглүүлэн, байнгын ажиллагаатай парламентыг хууль тогтоох байгууллагынх нь учир утгыг алдагдуулан, хулгай луйвар хийх, ашиг хонжоо олох үүр уурхайд хувиргаж, түүн рүү шунан дурлаж, үхэлдэн шургалдаг, гэмт хэргээс амиа хоохойлох хоргодох байр болгосон аймшигт гажиг тогтолцоог нүүрлүүлсэн гэж бид үзэж байгаа