Хүн бүр эхнэр нөхрөө өөрөө сонгодог. Гэвч гэр бүлийн харилцаанд жинхэнэ хайрыг мэдрэхийн тулд хоёр биенээ таньж, нөхөрлөсний дараа сонголтоо хийх нь оновчтой. Олон хүмүүс хайрыг дөнгөж үерхэж байгаа үе хэмээн боддог. Гэвч романтик үе дууссаны дараа хосууд эхний асуудалтайгаа тулгардаг. Энэ үед зарим нэг нь хайр биш байж гэж боддог. 

Хайр дурлалын хамгийн гол зүйл нь тэвчээр болон үнэнч байдал юм. 

Хайр мөн эсэхийг таних энэхүү харилцааны долоон үе шат танд жинхэнэ хайр, харилцаа нь цаг хугацааны эрхээр бие болдог гэдгийг харуулах болно:

#1. Чихэр, баглааны үе шат

Чихэр, баглааны үе шат ойролцоогоор 18 сар үргэлжилдэг. Эмэгтэй болон эрэгтэй хүн бие биедээ дурлах үед бие махбодод эргэн тойрныг тод өнгөтэй харах даавар ялгардаг. Энэ үед тэдэнд бүх зүйл таалагдаж, сонирхолтой санагддаг. Тэд яг л мансуурсан мэт байдаг. Энэ үед ирээдүйн талаар шийдвэр гаргах гэж бүү яар. Учир нь хэзээ нэгэн өдөр бүх зүйл байрандаа очно.

#2. Цадаж, ханах үе шат

Энэ үед та бүх зүйлийг бодитоор харж, дүгнэж эхэлнэ. Хосууд бие биендээ дасах бөгөөд таны ааш араншин өөрчлөгдөж, та илүү өөрийнхөөрөө байж эхэлнэ.

#3. Жигшлийн үе шат

Жигшлийн үе шатыг тойрон гарч болдоггүй. Хэрүүл маргаан, бие биеэсээ дутагдал олж харах нь энэ үе шатны гол онцлог. Танд энэ үед зугтаж, салах шийдвэр гаргах нь хамгийн амархан мэт санагдана. Салсны дараа та магадгүй дахин хайр дурлалтай учирч магад. Гэвч та хайр дурлалын долоон үе шатыг дахин даван туулах болно.

#4. Тэвчээрийн үе шат

Харилцааны энэ үе шат дээр хосууд мэргэн ухааныг олж авдаг. Тэдний хувьд хэрүүл маргаан тийм ч ээдрээтэй байхаа больдог. Учир нь тэд хэрүүл маргаан дуусаж, харилцаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг мэддэг болсон. Хэрэв хосууд хоёулаа тэвчиж сурч байгаа бол цаг хугацааны эрхээр нэгнээ хайрлах ухаан суудаг. Энэ бол хууль.

#5. Үүрэг хариуцлага, хүндлэлийн үе шат

Энэ бол жинхэнэ хайрын эхний үе шат юм. Үүнээс өмнө хайр огт байгаагүй гэж үү гэж бодмоор.... Хамтрагчид өөрсдийнхөө үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ойлгож эхэлдэг. Хосууд бие биедээ хэн нь юу өгөх ёстой вэ гэж бодох биш харин хайртдаа юу өгч, юу хийж чадах вэ гэдгийг бодож эхэлдэг.

#6. Нөхөрлөлийн үе шат

Энэ үе шатанд хамтрагчид бие биедээ яг л найз нөхөд шиг дотно, ойр байж чаддаг. Тэд хоёр биендээ итгэдэг. Нөхөрлөлийн үе шат жинхэнэ хайр луу хүрэх замыг нээдэг.

#7. Жинхэнэ хайрын үе шат

Жинхэнэ хайрыг мэдэрч, ойлгохын тулд маш их хугацаа шаардагддаг. Хосууд хамтдаа амьдралын олон арван хүнд даваа, нөхцөлийг даван тулдаг. Жинхэнэ хайр бол тэнгэрээс гэнэт унан ирдэг зүйл биш билээ. Жинхэнэ, насанд хүрсэн хүний ухаалаг төгс хайр нь хосууд зөвхөн өөрийгөө биш хайртыгаа хайрлаж, хүндэлж, ойлгож, төлөвшсөний дараа бий болдог зүйл юм.