Калининград хотноо  /манай цагаар 06.17/ өнгөрсөн шөнийн 03 цагаас хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий D хэсгийн Хорват, Нигерийн шигшээ багийн халз тулаан болж, 2:0-ээр хорватчуудын ялалтаар өндөрлөв.

Тус тоглолтын эхний хэсгийн 33 дахь минутадНигерийн  Огенекаро Этебо хаалгандаа авто гоол оруулж хорватчууд тэргүүлж эхэлсэн  бол 71 дэх минутад Лука Модрич 2 дахь гоолыг 11 метрээс хийж давуу  байдлаа улам баталгаажуулсан юм.

Хорватын шигшээ ирэх лхагва гарагт Нижне Новогород хотноо Аргентины  шигшээтэй тоглох бол Нигерийн шигшээ баг маргааш нь Исландын шигшээтэй  халз тулна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг