Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс  Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх  1.2 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг дуусгаж,  өнөөдөр замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ. Нийслэлийн авто замын хөрөнгөөр шинэчилж буй тус замын хуучин 2 эгнээ байсан авто замын зорчих хэсгийг 3 эгнээ бүхий 2 урсгалтай болгон өргөтгөж, замын  2 талаар явган хүн, дугуйн замыг шинээр барьж, борооны ус зайлуулах  шугам, тэмдэг, тэмдэглэгээг хийсэн байна.