Аюулгүй байдлын дарга асан Жөү Ён Кан хорих өрөөнийхөө хажууд цэцэрлэгт хүрээлэнтэй бол Бо Си Лай ялтны хувцсаа өмсөх шаардлагагүй гэж эх сурвалжид дурьджээ.

Аюулгүй байдлын “хаан” байсан Жөү Ён Кан улс төрчдийг хорьдог “барын тор” гэж нэрлэгдэх болсон хорих ангид ногоо, жимс тарьж буй. Ойрын жилүүдэд тус улсын улс төрийн томоохон хэргүүдийн гол баатараар нэрлэгдсэн Чунь Чин хотын намын дарга асан Бо Си Лай, мөн тус хотын цагдаагийн газрын дарга асан Ван Ли Жунь нар нь хорих ангид каллиграфи бичих хоббигоо хөгжүүлж байгаа аж.

БНХАУ-ын нийт 1,3 сая албаны хүмүүсийг 2012 онд Ши Жин Пин дарга болсноосоо хойш авлигын хэргээр авлаад байгаа юм. Жөү, Бо, Ван гэх мэт сайд, дэд сайдын хэмжээний ял сонссон билээ. Тэдний дийлэнх нь Чинь Чэн хорих ангид ялаа эдэлж буй. Харин дээрх өндөр эрх мэдэлд байсан хүмүүстэй хамт хоригдож байгаа ялтангуудын гэр бүлийн нэр, овог нь л мэдэгддэгээс биш нөхцөл байдал энэ өндөр хамгаалалттай хананы цаана ямар байдгийг таах аргагүй юм.

Тус хорих ангид хуяг хийж байсан, ял эдэлж байсан мөн ялтнуудын ар гэрийнхэний Өмнөд Хятадын өглөөний мэдээнд өгсөн мэдээллээр бол авлига авсан, албан тушаал, эрх мэдлээ урвуулсан хэргээр бүх насаараа хорих ял сонссон Бо Си Лайгаар жишээ авчээ.

Түүнийг каллиграфийн хоббигоо Хятадын албаныханд өөрийнх нь хэргийг дахин нээн шалгаж үзэхийг хүссэн захидал илгээхдээ ашиглан хөгжүүлдэг гэсэн байна. Нэгэн цагт түүний баруун гараар нэрлэгдэж байсан экс цагдаагийн дарга Ван мөн л уран бичих авъяасаа хөгжүүлсээр байга аж. 

Сануулахад, Ван Ли Жунь нь Чэнь Дү хот дахь АНУ-н консулд Бо Си Лайгийн эхнэрийн үйлдсэн гэх Английн бизнесмэн Ниль Хэйвудийг хороосон хэргийг илчилсэн нь урван тэрслэх оролдлого байсан гэж үзэн шүүхээс 15 жилийн хорих ял оноосон билээ.

Бээжин хотын хойд захад, Ян уулын хормойд орших энэхүү “барын тор” гэх хорих ангийн нэг өрөө нь 16м2 байдаг ба Нийтийн аюулгүй байдлын яамны шууд харъялалд байдаг бол бусад хорих анги нь Хууль зүйн яаманд харъялагддаг байна.

Эх сурвалж: https://iaac.mn/