"Хорго Хайрхан" ХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар "Монгол даатгал" ХХК-ийг өөртөө нэгтгэн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн асуудлыг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн компанийн нэгтгэлийг зөвшөөрч, оноосон нэр болон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсныг бүртгэсэн байна.

Уг шийдвэртэй холбогдуулан Улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 88 тоот албан шаардлагаар өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах үйл ажиллагаа "ҮЦТХТ" ТӨХХК-д бүрэн хийгдэж дуусах хүртэлх хугацаанд тус үнэт цаасны арилжааг түр зогсоолоо. 


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж