Эдгээр хосууд үнэхээр сонирхолтой, өвөрмөц байдаг. Тэд гайхалтай зохицож харагдахаас гадна харилцаа нь хүртэл ер бусын бөгөөд бие биедээ хязгааргүй хайртай. 


#1. Арслан – Хилэнц

Эрэгтэй – арслан, эмэгтэй – хилэнц. Энэхүү хосын харилцаа нь эсрэг тэсрэг байдал дээр суурилсан. Учир нь арслан хүчтэй, халуун бол хилэнц хүйтэн, хөлдүү мөс юм. Арслан хилэнцийн хүйтэн, ширүүн харцнаас айдаггүй. Харин ч тэр харцанд хайлж, уусаж, татагдаж байдаг. Зөвхөн хилэнцийн эмэгтэйчүүд тэдний гайхалтай зан чанарыг олж харж чаддаг. Энэ хосууд бол эрэгтэйлэг байдал, эмэгтэйлэг шинж чанарыг харуулсан гайхалтай үлгэр жишээ хос байдаг.


#2. Хонь – Загас

Эрэгтэй – хонь, эмэгтэй – загас. Энэ бол эрэгтэйлэг ба эмэгтэйлэг, хүч ба энэрэнгүй зөөлөн байдлын гайхалтай жишээ юм. Хонины ордны эрчүүд ийм харилцаанд өөрийн хүч, зорилго тэмүүлэл, эрэгтэйлэг байдлыг харуулж чаддаг. Харин загасны ордны эмэгтэйчүүд үргэлж зөөлөн, энэрэнгүй, эмэгтэйлэг байдаг. Энэ төрлийн хосууд нэг нэгэндээ хэрэгтэй туслалцаа, дэмжлэг, хайр халамжийг өгч чаддаг.


#3. Матар – Ихэр

Эрэгтэй – матар, эмэгтэй – ихэр. Энэ хоёр ордны хосууд маш сонирхолтой, нууцлаг нэгдэл юм. Эрэгтэй нь эр зоригтой, хэрцгий, эрэгтэйлэг бол эмэгтэй нь хөнгөн, баяр баясаглантай, олон талтай байдаг. Ихрийн эмэгтэйчүүд матрын эрэгтэйчүүдийн мэргэн ухаан, амьдралд хандах хандлагыг хүндэлдэг. Харин матрын эрэгтэйчүүд ихрийн эмэгтэйчүүдийн гайхалтай ухааныг биширдэг. 


#4. Үхэр – Хумх

Эрэгтэй – үхэр, эмэгтэй – хумх. Үхрийн ордны эрчүүд нууцлаг, өвөрмөц хумхын ордны эмэгтэйг харсан даруйд зүрх сэтгэлээ түүнд алддаг. Хумхын ордны эмэгтэйчүүдийг харахдаа үхрийн ордны эрчүүд цор ганц найдвартай, үнэнч шударга хэмээн хардаг. Эдгээр хосууд нээлттэй ном мэт ойлгомжтой, тодорхой харилцаатай байдаг. Тэд хэрэлдсэн ч гайхалтай, онцгой хос хэвээр байж чаддаг.


#5. Ихэр – Жинлүүр

Эрэгтэй – ихэр, эмэгтэй – жинлүүр. Гайхалтай, ухаантай жинлүүрийн эмэгтэйчүүд тогтвортой бус, таамаглашгүй ихрийн эрчүүдийн арга замыг олж чаддаг. Ихрийн эрчүүд жинлүүрийн эмэгтэйчүүдийн ур ухааныг гайхширдаг. Учир нь тэд эрчүүдийн гаргаж чадахгүй байгаа шийдвэрийг гаргахад гайхалтай туслалцаа үзүүлдэг. Зөвхөн жинлүүрийн эмэгтэйчүүд ихрийн эрчүүдийг ойлгож, удирдаж, залж чаддаг. Жинлүүрийн эмэгтэйчүүд байгалаасаа удирдагч хэдий ч хэзээ ч зааж, зандарч, хэрцгий ханддаггүй. Тиймээс энэ хос бол хүндлэл, тэнцвэрт байдал дээр суурилсан маш сонирхолтой хос юм.


#6. Мэлхий – Арслан

Эрэгтэй – мэлхий, эмэгтэй – жинлүүр. Энэ бол маш сонирхолтой, сайхан хос юм. Тэдний харилцаа хайр сэтгэл, чин үнэнч байдал дээр суурилсан юм. Мэлхийн эрэгтэйчүүд жинлүүрийн эмэгтэйгээс бусдын харж чадаагүйг олж харж чаддаг. Мэлхийн эрэгтэй байгалаасаа удирдагч хэдий ч арслангийн эмэгтэйчүүдийг зөөлөн удирдаж чаддаг юм. Харин арслангийн эмэгтэй түүнд аз жаргал, халуун дулаан байдлыг өгдөг. Энэ хоёр орд хамт байснаар өөрсдийн хэмжээ хязгаараас даван гарч, илүү амжилттай болж чадна.


#7. Охин – Үхэр

Эрэгтэй – охин, эмэгтэй – үхэр. Энэ хос бол маш тайван, сонирхолтой, үзэсгэлэнтэй хос бөгөөд хамтдаа гайхалтай тайван, эв нэгдлийг олж чаддаг. Эмэгтэй үхэр бол тайван, зөөлөн, эелдэг, тэнцвэртэй юм. Эмэгтэй үхрийн тууштай болон эрэгтэй охины амьдралд шүүмжлэлтэй хандах байдал, эмэгтэй үхрийн сонсож, ярих чадвар болон эрэгтэй охины нарийн ширийн зүйлийг харж чадах байдал нь хоёр биенээ нөхөж чаддаг юм.


#8. Жинлүүр – Нум

Эрэгтэй – жинлүүр, эмэгтэй – нум. Энэхүү хосыг харсан хүн бүр тэднээс цацарж буй хайрыг олж харж чаддаг. Тэдний харилцаа нөхөрлөл, эрх чөлөө, мөрөөдөмтгий байдал дээр суурилсан. Хамтдаа тэд илүү гэгээлэг, зөөлөн, өгөөмөр болдог. Жинлүүр, нумын ордныхон нийлснээр тэдэнд шинэ үүд хаалга нээгдэж, олон боломжууд гарч ирж, мөрөөдөл нь бодит болдог. Тэд бие биентэйгээ ярилцаж, хоёр биенээ сонсож чаддаг.


#9. Хилэнц – Хонь

Эрэгтэй – хилэнц, эмэгтэй – хонь. Энэ бол маш хүчтэй, гайхалтай холбоо юм. Хилэнцийн эрэгтэй зөөлөн, үнэнч, илэн далангүй хонийг олж харж чаддаг. Магадгүй хилэнцийн эрэгтэй өөрийн бүх нууцыг түүнд ярьж өөрийгөө нээдэг. Учир нь тэрээр хонины эмэгтэйд итгэж болно гэдгийг олж харсан учир. Харин хонины эмэгтэйчүүд хилэнцийн эрчүүдээс хүчтэй, татах чадвартай эрийг олж хардаг. Энэ бол эсрэг тэсрэг энерги буюу ус болон галны нэгдэл юм. Тэд хоёр биенийхээ дутагдалтай тэмцэж чаддаг.


#10. Загас – Матар

Эрэгтэй – загас, эмэгтэй – матар. Энэ бол хамгийн мэдрэмжтэй, мэдрэг хосын нэгдэл юм. Тэдний харилцаа яг л үлгэр шиг. Тэд хоёр биенээсээ удаан хугацаанд холдож чаддаггүй. Тэд дотны найз байхаас гадна бидний харж чадахгүй түвшинд бат бэх холбогдсон байдаг.   Загасны ордны эрэгтэйчүүд эмэгтэй матрыг сонсож чаддаг бол эмэгтэй матрын ордныхон загасны ордны эрэгтэйчүүдэд өөрийн хайр, зөөлөн энэрэнгүй байдлыг өгч чаддаг.