Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин мэдээлэл хийлээ.

Хонконгт үймээн үүсгэсэн гэмт этгээд Лүө Гуаньцүн Их Британиас улс төрийн орогнол хүссэн тухайгаа мэдэгдсэн. Энэ тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь "Хятад улс бол хуулийн засаглалтай улс орон юм, Хонконгийн оршин суугчид төрөл бүрийн эрхээ хуулийн дагуу гүйцэд эдэлж байна. Тэгвэл аль ч хүн гээд гэмт хэрэг үйлдсэн л бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Зарим хэвлэлээр дурдаад буй энэ хүн бол Хонконгт үймээн самуун тарьсан хууль бус гэмт этгээд юм. Тиймээс аль ч улс орон, олон улсын байгууллага юм уу хувь хүн ямар нэг хэлбэрээр Хонконгийн үйл хэрэг, хууль зүйн тогтолцоонд халдаж, улс төрийн зорилгоор хууль бус этгээдийг орогнуулахыг бид эрс эсэргүүцнэ. Хонконгт үймээн дэгдээсэн тэдгээр гэмт этгээд ямар арга хэмжээ авсан ч эцсийн бүлэгт ялагдал хүлээж, хуулийн хариуцлага үүрэх болно” гэжээ.