МОСКВА. /RIA Novosti/. Хонконгийн эрдэмтэд коронавирусний эсрэг вакцин гарган авсан тухай Хятадын “South China Morning Post” сонин мэдээлжээ.

“Бид вакциныг аль хэдийнэ гаргасан авсан, гэхдээ амьтанд туршиж үзэхэд их хугацаа шаардагдана” гэж Хонконгийн их сургуулийн профессор Юэн Квок-Юнг мэдэгдсэн байна. Хонконгийн профессорын хэлснээр, вакциныг амьтан дээр туршихад хэдэн сар, харин хүн дээр туршихад дор хаяж нэг жил шаардагдах аж.

Судлаачид ердийн ханиадны вакцинд коронавирусний эсрэгтөрөгчийн гадаргын хэсгийг нэмж вакцинаа гарган авжээ. 

Шанхай хотын Тунжи их сургуулийн дэргэдэх Дунфан эмнэлэг болон Хятадын биотехнологийн “Stermina” компани хамтран  коронавирусний мРНК вакцин гарган авах төслийг эхлүүлсэн тухай урьд нь мэдээлжээ. Үүнээс гадна, Америкийн “Johnson&Johnson” компанийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Пол Стоффелс шинэ вирусний эсрэг вакциныг гарган авахаар идэвхтэй ажиллаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд вакцин нь ойрын хугацаанд бэлэн болж магадгүй байна.