ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгт болсон эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр амь үрэгдсэн оюутны дурсгалыг хүндэтгэхээр хар өнгийн хувцсаар жигдэрсэн хэдэн мянган жагсагч Хонконгийн төвд бямба гарагийн орой цугларчээ. Жагсагчид эрх баригчдын зөвшөөрөлтэйгээр Засгийн газрын цогцолборын ойролцоох Тамар цэцэрлэгт хүрээлэнд тайван жагсаал хийж байгаа тухай “RTHK” радиостанц мэдээлсэн байна.


Хонконгийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 22 настай оюутныг нэгэн дүүргийн автомашины зогсоолоос олжээ. Тус дүүрэгт цагдаа нар жагсагчдыг тараах ажиллагаа явуулж байсан аж.. Оюутан залуу зогсоолын барилгаас унаж, толгойндоо хүнд гэмтэл авсны улмаас эмнэлэгт баасан гарагт нас баржээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг