Азийн хамгийн баян гэр бүлийн нэг Хонконгийн тэрбумтан Лау Тинпоны залгамжлагч,  Bossini брэндийн эзэн Сөүлийн эмнэлэгт гоо сайхны мэс засалд орох үед нас барсан байна.

Тэрбумтны ач охин 34 настай Бонни Эвита Лау Ганнам дүүргийн гоо сайхны эмнэлэгт хөх томруулах, өөх соруулах мэс засал хийлгэх үеэр амь насаа алджээ.

Уг явдалд харамссан түүний нөхөр Сөүлийн ггоо сайхны эмнэлэг, мэс засал хийсэн эмч сувилагчийг буруутган нөхөн төлбөр шаардан шүүхэд өгчээ. Тэрбээр уг эмнэлгийг үйлчлүүлэгч нь мэдээ алдуулагч тарианд харшилтай эсэхийг шинжлээгүй, эмнэлгийн эрсдлийн гэрээнд эхнэрийнх нь гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх хэрэгт буруутгажээ.

Бонни Эвита Лау энэхүү үйлчилгээг хийлгэх эрхээ төрсөн өдрийнхөө бэлгэнд авсан байсан аж.