ХОНКОНГ. /NHK/. Хонконгт мягмар гарагт оюутан жагсагчид замуудыг хааж, замын хөдөлгөөнийг тасалдуулжээ. Даваа гарагт цагдаагийн ажилтан гал нээсний улмаас нэгэн оюутан хүнд шархадсан нь олон нийтийн дургүйцлийг улам нэмэгдүүлсэн байна.

Жагсагчид мягмар гарагийн шөнө эсэргүүцлийн ажиллагаагаа үргэлжлүүлж, хөл хөдөлгөөн ихтэй дүүргүүдийн замууд дээр зам тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах саадуудыг байрлуулжээ. Мөн оюутнууд их сургуулийн орчимд хаалт босгож, их сургуулийн хороолол руу орох замуудыг хаахыг оролджээ. 

Зарим жагсагчид цагдаагийн автомашинууд болон ашиглалтаас гарсан метронуудад гал тавьжээ. Түүнчлэн даваа гарагийн өглөө метро, автобусны үйлчилгээг тасалдуулахыг жагсагчид нийгмийн сүлжээгээр дамжуул7ан уриалсан байна. 

Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам мэдэгдэхдээ, Засгийн газар цагдаагийн ажилтнуудын авах арга хэмжээнүүдийг улам чангатгана гэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг