ХОНКОНГ. /Kyodo/. Сэжигтнийг шилжүүлэн өгөх хуулийн төслийн эсэргүүцэгчид өнгөрсөн ням гарагт Хонконгийн олон улсын нисэх буудлын нэвтрэх хэсгүүдийг хааж, аялагчдад хүндрэл учруулжээ.


Хар хувцастай жагсагчид нисэх буудал хүрэх замуудыг хаасны улмаас ням гарагийн үдээс хойш нийтийн тээврийн үйлчилгээ хэдэн цагийн турш тасалдсан байна. Тэдний жагсаал 13 дахь долоо хоногоо үргэлжилж буй нь энэ юм. 


Сүүлийн өдрүүдэд нисэх буудалд хүрэх замуудыг хаах уриалга нийгмийн сүлжээгээр тархсан байсан бөгөөд уг үйл ажиллагаа орон нутгийн цагаар 13 цагийн орчмоос эхэлжээ. 


“Жагсагчид ням гарагт замуудыг хаасныг үл харгалзан нислэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн” гэж нисэх буудлын удирдагууд мэдээлсэн байна. Өнгөрсөн зургадугаар сараас жагсаал цуглаан өрнүүлж эхэлсэн Сэжигтнийг шилжүүлэн өгөх хуулийн төсөл”-ийг эсэргүүцэгчид уг баримт бичгийг бүрмөсөн хүчингүй болгохыг шаардаж байгаа юм. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг