Өнгөрсөн бямба гарагт анх удаа эх газрын Хятадаас өөр улсад коронавирусийн халдвар авсан хүн Филиппинд нас барсан билээ. 

Өвчтөн Филиппин улсын Манила хотын Сан Лазер эмнэлэгт нас барсан бөгөөд түүнийг саяхан Ухань хот руу зорчсон ойр дотныхоо хүнээс халдвар авсан байх магадлалтай хэмээн үзэж буй.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан 16,762 тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 894 нь шинээр бүртггэгдсэн аж. Харин халдварын улмаас 361 буюу нэг өдрийн дотор 56 хүн амь насаа алдсан талаар South China Morning Post мэдээлэв.

Харин Хонконгийн эрдэмтдийн судалгаагаар энэ тоо хэд дахин давсан аж. Тэд шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоог 75,815 байх магадлалтай хэмээн мэдэгджээ.

Эрдэмтдийн судалгаар энэхүү вирусын халдвар авсан хүн 2,68 хүнд халдаах магадлалтай хэмээн үзсэн байна.