УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 87.9 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо. Түүний товч намтар, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.


Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнийн товч намтар

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. Ам бүл 5 /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/. Сэтгүүлч, Эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургуулийг, 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг, 2015 онд Харвардын Их сургуулийг тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002-2008 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч, Бүс хариуцсан захирал
  • 2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2009-2011 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Намын байгуулалтын газрын дарга
  • 2011-2014 онд Нийгмийн ардчилал, Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
  • 2012 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна.


Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө, орлогын мэдүүлэг

Өөрийн орлого: 233 сая 526 мянган төгрөг /жилийн/

Гэр бүлийн нийт гишүүдийн орлого: 14 сая 400 мянга

Орон сууц, барилга байгууламж: Нийт 244 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 1,

Тээврийн хэрэгсэл: 28 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Highlander- 1

Мал, аж ахуй: 100 сая 460 мянган төгрөгөөр үнэлэгдэх Хурдан удмын адуу-5, Адуу-17, Үхэр-69, Хонь-124, Ямаа-163

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 60 сая 500 мянган төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй

Хадгаламж, дансны үлдэгдэл:

  • Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, хадгаламжинд 100 сая 630 мянган төгрөг
  • Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, хадгаламжинд 0

Авлага: 0

Анх авсан зээлийн хэмжээ: 0

Эрх, Патент, тусгай зөвшөөрөл: Эрх-2

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: