Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разакыг их хэмжээний мөнгө угаасан хэрэгт буруутгасан шүүх хурал маргааш болохоор товлогдоод байна.

Тэрбээр төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгө угаасан хэрэгт хэрэгт 4 жилийн өмнөөс сэрдэгдэж эхэлсэн юм. Түүнийг 700 сая ам.долларыг авч, хувийн дансандаа хийсэн гэж үздэг бөгөөд хэдэн сарын өмнө гэрт нь нэгжлэг хийхэд их хэмжээний бэлэн мөнгө үнэт эдлэл хураан авсан байдаг. Ийнхүү шалгах болсон нь өнгөрсөн оны тавдугаар сард сонгуульд ялагдсантай холбоотой юм.

Түүнийг мөнгө угаасан хэрэгт холбоотойг нотлох олон тооны гэрчийн мэдүүлэг, баримт гарч иржээ. Тухайлбал холливуудын алдартай жүжигчин Леонардо Ди Каприо, Миранда Керр, Парис Хилтон, Линдсей Лохан нараар дамжуулан мөнгө угааж байсан талаар шинэ баримт дэлгэгдээд байна.

Экс Ерөнхий сайд энэ хэргийг үгүйсгэн "Энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг" гэсэн мэдээллийг удаа дараа хийсээр ирсэн  ажээ.