Холливуудын одод сайхан харагдахын тулд юу хэрэглэдэг бол гэж боддог уу? Гэхдээ тэдний хэрэглэж байгаа дээд зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг худалдаж аваад байх боломж хүн бүрт байдаггүй. Одууд үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна санаанд оромгүй үнэтэй үйлчилгээг ч хийлгэдэг бөгөөд эдгээрээс та бүхэнд танилцуулая.


#1. Үтрээний үсний эмчилгээЭнэ бол үтрээний үсний эмчилгээ бөгөөд Haven Spa-ийн мэдээлсний дагуу үтрээний эргэн тойрондох арьсыг эмчлэн, үс арчилгааны тусламжтайгаар ирээдүйд үс ургахаас сэргийлж, арьсыг цайруулан, хүчилээр гуужуулан арьсны нүхийг бөглөн, үрэвсэл үүсэхээс сэргийлдэг эмчилгээ гэнэ. Энэхүү үйлчилгээг Клоүи Кардашиан шүтдэг бөгөөд нэг удаагийн эмчилгээнд ойролцоогоор 80 орчим доллар зарцуулдаг ажээ.


#2 Өөрийн цусыг дахин ашиглах

Вампирын нүүрний арчилгаа бол жирийн нүүрний арчилгаа биш. Ялангуяа өөрийн цусыг ашигладаг гэдгээрээ онцгой юм. Энэ эмчилгээ нь плазмийг ашиглан үрчлээс болон үрчлээсийг арилгахад тусладаг. Үнэ нь хаана очихоос хамаарч янз бүр байдаг боловч ойролцоогоор $ 1,000 орчим байдаг.


#3 Жинхэнэ алттай маск таньд гялалзсан, өнгөлөг арьсийг бэлэглэнэАлтан маск нь таньд “24 каратын арьс” өгнө. Алтыг гоос сайхандаа ашиглах нь ямар ч хор нөлөөгүй бөгөөд арьсийг нөхөн төлжихөд тусалдаг. Алт нь үрэвслийн эсрэг гайхамшигтай бөгөөд арьсны өнгийг байнга сэргээхэд тусалж чаддаг хэмээн мэргэжилтэн хэлжээ. Энэхүү маскийн худалдаж авахыг хүсвэл вэб сайт болон дэлгүүрээс 80-200 доллараар худалдан авч чадна, харин жинхэнэ алтны найрлагатай бол ойролцоогоор $400 байна.


#4 Эмгэн хумс нүүрний арьсанд ашигтайЭмгэн хумс, гиалуроны хүчил нь гялалзсан арьсыг дэмжих төдийгүй арьсыг илүү цайруулахад тусалдаг. Нарийн зураас, үрчлээс, цэврүүтсэн нүх, батга сорвины эдгэрэлтийг харахын тулд 3-6 сарын эмчилгээ хийлгэхийг Холливуудын гоо сайхны эмч зөвлөжээ. Нэг удаагын эмчилгээний үнэ 375 ам.доллар. Холливудын сурвалжлагчийн мэдээлж байгаагаар Кэти Холмс, Дрю Бэрримор нар гоо сайхны дэглэмдээ эмгэн хумсыг ашиглахыг хичээдэг гэнэ.


#5 Evian банн, таны мэдрэмжийг сэргээнэ

Дэлхийн хамгийн үнэтэй тооцогдох уг усан эмчилгээ спа нь 6000 долларын үнэтэй. 1000 литр Evian рашааны усыг 350 галлон усан санд хийж арьсийг чийрэгжүүлэхээс гадна таны мэдрэмжийг сэргээнэ. Алдартай тамирчин Селена Виллиамс “ Би хөлөө дүрсэн цагаас эхлэн өөр мэдрэмжийг авсан. Ус гайхалтай тунгалаг, цэвэр байсан” хэмээн анх төрсөн сэтгэгдэлээ хуваалцжээ.


#6 “Шодойн арьс арчилгаа”(Penis Facial)

Энэхүү үйлчилгээ нь сүүлийн үед моданд ороод байгаа бөгөөд, түүний үйлчилгээг одууд ам дамжин магтах болжээ. Уг үйлчилгээ нь арьсыг залуу болгодог бөгөөд Солонгос дөнгөж төрсөн хүүхдийн шодойны арьснаас авсан фибробласт нь коллаген болон уян налархай байхад тусалдаг тусгай эсүүдийг агуулдаг байна. Нэг удаагын эмчилгээ 650 доллар гэнэ.


#7 Утас гүйлгэн арьс өргөх үйлчилгээ

Арьс татуулахын оронд уг үйлчилгээг хийлгэх нь илүү амар гэнэ.Утсыг арьсны доогуур зүүгээр оруулан татдаг бөгөөд арьсыг илүү залуу харагдуулна. 1,500-4,500 долларын хооронд авч болно.



Эх сурвалж: https://www.thisisinsider.com/