Холливудын нэрт кино найруулагч 68 настай Харви Вайнштейнд Нью-Йорк хотын шүүхээс хоёр удаагийн хэрцгийгээр бэлгийн хүчирхийлэл, мөн хүчингийн хэргээр нийт 23 жил шоронд хорих ял шийтгэлээ. Шоронгоос суллагдаад дахин 5 жил хорионд байх ялтай аж.

Мирамакс кино компанийг үүсгэн байгуулагч, Шекспирийн дурлал киногоороо Оскарын шагнал авч байсан Харви Вайнштейн эсрэг 2017 оноос хойш нийт 80 гаруй эмэгтэй жүжигчин гомдол гаргажээ. Энэ бол нийтэд мэдэгдсэнээс хойшхи хэрэг юм. 1990-ээд оны үеийн хохирогч хүртэл уг шүүх хуралд оролцсон байна.

Эдгээрээс 5 удаагийн хэрэгт нь шүүх хурал болсон юм. Түүний хэргээс нэгийг нь шүүх хүчингүй болгож, хоёрыг нь түүнийг гэм буруугүй гэж үзсэн. Энэ удаагийн шүүх хуралд гавтай, тулгууртай явагчтай ирсэн байна. Тэрээр өөрийгөө шүүх хурал дээр гэм буруугүй хэмээн үзэж байсан ч ийнхүү оноосон юм.

Өмгөөлөгч нь ийнхүү ялласан нь хэт хатуудсан, хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтэн ч үүнээс бага ял авдаг гэжээ. Харин нөгөө тал нь нийгэмд байгаа шударга бус зүйлийн халахын тулд үүнээс ч урт хугацаагаар шийтгэхийг хүссэн байна.

Вайнштейний бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдэгдсэн жүжигчин Мира Сорвино тус шүүх хурлын дараа "Би хохирогчдын өмнөөс шударга ёсны тогтолцоо ажиллаж байгаад баярлан талархлын нулимс дуслууллаа" хэмээн твиттерт жиргэжээ. 

1995 онд “Mighty Aphrodite”киног сурталчилах үеэр Вейнштейн түүнийг зочид буудлынхаа өрөөнд урьж, иллэг хийсэн гэж Сорвино мэдүүлжээ. “Бөгжний эзэн ба Хоббит” киноны алдарт найруулагч Питер Жексон Вайнштейний зөвлөгөөгөөр Сорвино, Эшли Жуддыг кинондоо оруулаагүй гэж мэдэгдсэн нь жүжигчний карьерт нь заналхийлж байсан гэсэн цууг энэхүү үйл явдал батлах нотолгоо болжээ.

Алдарт найруулагч бэлгийн хүчирхийлэл, дарамт шахалтад автсан эмэгтэйчүүдийн “Silence Breakers” бүлэг “Тэр шоронд орж ялаа эдлэх ч ямар ч шоронгийн цаг хугацаа түүний бусдын амьдрал, карьерт нь учруулсан гарз хохирлыг нөхөж чадахгүй” гэжээ.

Лхагва гарагт болсон шүүх хурлын үеэр  Вейнштейн "гэмшиж байгаа" бөгөөд сүүлийн хоёр жил хагасын хугацаанд бусдыг ойлгох сэтгэл нь нэмэгдсэн гэжээ. Гэсэн хэдий ч тэрээр #MeToo хөдөлгөөнийг Улаан айдастай зүйрлэжээ.


Эх сурвалж: BBC, www.buzzfeednews.com/