Аливаа сайхан зүйлс нэг байхдаа муугүй ч хоёр байх нь тэднийг бүр ч мартагдашгүй, төгс болгодог. Холливудэд хүмүүсийн зүрх сэтгэлийг булаасан цөөнгүй ихэр байсан ч тэдний талаар өдийг хүртэл мэддэг нь бага. 80, 90-ээд оны уран бүтээлүүдээр хүмүүсийн хайрыг булаасан ихрүүд хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая

1. Mary-Kate, Ashley Olsen нар

Mary-Kate болон Ashley Olsen нар 2000 оны эхэн үеийн супер од билээ. Тэдний амжилт Full House цувралын бяцхан охин Michelle Tanner-ийн дүрээс эхэлсэн юм. Түүнчлэн ихрүүдийн тухай хэд хэдэн кинонд дүр бүтээсэн байна. Харин тэд 18 нас хүрээд урлагийн амьдралаа орхин Нью Йорк хотруу нүүж, загварын салбарт хүч үзэн, гараагаа эхлүүлсэн юм. 

2. Cole ба Dylan Sprouse

Cole болон Dylan Sprouse нар диснейн The Suite Life of Zack & Cody кинонд хамтдаа дүр бүтээснээр олны танил болсон байна.  Үүний дараа The Suite Life on Deck кинонд тоглосны дараа хэсэг хугацаанд завсарласан бөгөөд кино урлагт RiverDale бүтээлээр эргэн ирээд байгаа юм. 

3. Blake болон Dylan Tuomy-Wilhoit

Blake, Dylan нарын анхны дүр Full House цувралын Alex, Nicky нарын дүр байсан билээ. Харин яг одоо тэд кино дуу оруулагчаар ажиллаж байгаа юм. Тэдний ажилласан уран бүтээлүүдийн нэг нь Game of Thrones цуврал билээ.

4. Tiffany Mataras, Krystle Mataras нар

Tiffany, Krystle нар цөөнгүй кинонд хамтдаа дүр бүтээсний нэг нь Problem Child 2 кино билээ. Тэдний урлагийн амьдрал чамлахаарүй урт хугацаанд үргэлжилсэн ч тэд өдгөө нам гүм амьдарч байгаа юм. 

5. Benji болон Joel Madden

Ихрүүд 1996 онд “Good Charlotte” хэмээх хамтлагаас олонд танигдсан юм. Хамтлагийн оргил үе 90-ээд оноос 2000 оны эхэн хүртэл байсан юм. Ихрүүд “The Voice” шоуг зохион байгуулснаар нь мэдэх хүмүүс ч бий.

6. Lisa Burns болон Louise Burns

"The Shining" киноны ихрүүд болох Lisa, Louise нарыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэдний бүтээсэн дүр кинонд болон бидний бага насанд мөнхөрсөн гэхэд хилсдэхгүй. Гэсэн хэдий ч тэд ахин хэзээ ч кинонд дүр бүтээлгүй энгийн амьдарсаар ирсэн юм. Lisa уран зохиолын чиглэлээр суралцаж, Louise микробиологич мэргэжилээр ажиллаж байна.