Жорж, Амал Клуни нар хуримынхаа таван жилийн ойг саяхан тэмдэглэсэн байна. Тэд 2014 оны 9-р сарын 27-нд Италийн Венец хотын нэгэн ордонд гэрлэжээ. Таван жилийн хугацаанд хосууд  Элла, Александр хэмээх ихрүүдийн эцэг эх болсоноос гадна хэд хэдэн гайхалтай эзэмшлүүдийг худалдан авсан байна. Хосуудын үл хөдлөх хөрөнгүүд нь дэлхийн эргэн тойронд байдаг ба Нью Йорк хотод байрлах тансаг орон сууцнаас эхлээд, 13 сая долларын үнэтэй Английн харшийг гэрлэсэн даруйдаа худалдан авсан ажээ. Та бүхэнд хосуудын үл хөдлөх хөрөнгийн багцуудыг танилцуулж байна.

Хосууд 2014 оны хуримаа хийснээс хэдхэн долоо хоногийн дараа Лондоны Темс голын дагуу 17-р зууны сэргээн засварласан харшийг худалдан авсан байна. Тэд 4 акр талбай бүхий газрыг харшийн хамт эзэмшдэг. Vogue cэтгүүлийн мэдээлснээр хувийн театр, усан сантай тус эдлэн нь Лондон хотоос баруун тийш 14 милийн зайд байдаг.

Тэд зуныг Комо нуурын эрэгт өнгөрүүлдэг. Клуни 2002 оноос хойш Италийн Лаглио хотод 13 сая долларын өртөгтэй зуслангийн харшийг эзэмшиж буй. Мөн тэрээр Зэргэлдээх Комо хотын хүндэт иргэнээр өргөмжлөгдсөн. Жорж Клуни олон жилийн туршид нэр хүндтэй олон зочдыг хүлээн авчээ. АНУ-ын экс ерөнхийлөгч Обама өнгөрсөн 6 дугаар сард зочилсон байна.

Тэд өмнө нь Мексикийн Кабо Сан Лукаст амралтын эзэмшилтэй байсан аж. Тэдний гэр нь дотны найз Ранде Гербер, Синди Кроуфорд нарын гэртэй зэргэлдээ байсан тул найзуудтайгаа  өглөө, өдөр, оройн зоог барихаар бие биенийх зочилдог. Уг эзэмшилийн нэр нь Касамигос буюу “Найзуудын байшин” нэртэй. Найзууд мега амжилтанд хүрсэн текила компанийг ч мөн тус нэрээр нэрлэжээ. Уг харшаа 2016 онд ойролцоогоор 100 сая доллараар зарсан болохыг TMZ мэдээлсэн юм. Харин текила компанийг 1 тэрбум доллараар 2017 онд зарсныг Business insider өмнө нь мэдээлж байсан.

Тэд Мексик дахь хувийн эзэмшлээ зарсан ч Гербер, Кроуфорд нартай ойролцоо харштай. Энэ нь Мидтаун Манхэттэн дахь тансаг орон сууцны байшингийн дээд давхаруудыг хосууд тус бүр эзэмшдэг байна. 2016 онд худалдаж авсан тус пентхаус нь 60 футын усан бассейн, орчин үеийн эрүүл мэндийн байгууламжийг багтаасан ба худалдах үнэ нь тодорхойгүй ч  65 сая долларын үнийн саналтай гэнэ.

Амалын хэлснээр хосууд Лос Анжелест мөн хувийн эзэмшилтэй ч нэрийг нь нууцалдаг хэмээн Vogue-д дурджээ.