Хурдан морины унаач хүүхдүүдийн талаар өгүүлэх “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино энэ ням гаригт нээлтээ хийх гэж байна. Тус кино анх хоёрдугаар сарын 23-нд “Warner bros” кино компанийн дэлгэцнээ гарсан юм.Түүнээс хойш Италийн хүүхдийн хамгийн том кино фестиваль “Giffoni film festival”-д бүх насны ангилалд амжилттай оролцжээ.

"Чингисийн хүүхдүүд" киноны зургийг Архангай аймгийн Цэнхэр суманд авсан бөгөөд найруулагчаар Д.Золбаяр, продюсераар p.g.a Д.Ангараг ажиллажээ.Тэрбум 200 сая төгрөгийн өртөгтэй энэхүү уран бүтээлд Америк, Турк, Хятадын 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна. Гол дүрд Д.Доржсамбуу, Д.Дорж, Б.Батмэнд, Р.Анхням мөн холливудын залуу од Britanny Belt нар тогложээ. “Чингисийн хүүхдүүд”  киноны хөгжмийн бүрэн хэмжээний концерт ирэх аравдугаар сарын 5-нд “Corporate сonvention сentre”-ийн концертийн их танхимд болох гэнэ. Концерт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт дэлхийн болон Монголын шилдэг киноны хөгжим тоглох бол дараагийн хэсэгт “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмөөс тоглох юм байна.