Уг хэргийн улмаас зургаан сараар хорих шийдвэр гаргасан нь улс орон даяарх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнийхний уур бухимдлыг хүргэж, тус улсын хуулийн гажуудлыг харуулж байна гэж үзжээ.

Индонезийн шүүх Суматрагийн өсвөр насны охиныг төрсөн ах нь удаа дараалан хүчирхийлсэний учраас охин жирэмсэлж эцэст нь үр хөндүүлсэн ч тус улсын хуулиар үр хөндүүлэх нь хууль бус учраас 6 сарын хорих ял өгсөнийг давж заалдсаныг хүлээн авчээ. Жавбын дээд шатны шүүхээс 15 настай охиныг ойрын өдрүүдэд суллах шийдвэр гаргажээ.

Охин буцаад тосгон руугаа явахыг хүсэхгүй байгаа бөгөөд хүчирхийлэлийн улмаас сэтгэл зүйн цочрол, гутралд орсон учраас мэргэжлийн тусламж үзүүлэн, охиныг сургуулиа дүүргэн хэвийн амьдрахад нийгмийн үйлчилгээнээс тус боломжийг олгон, амьдрах нөхцөлийг хангуулахаар тус хөдөлгөөнийхөн ажиллаж байна.


Эх сурвалж: The Guardian